ЗЭЭЛ – Хэний хүү бага вэ?

Монгол улсад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн бүтээгдэхүүнд тооцож буй хүүгийн мэдээллийг нэг дор харьцуулж харахад сонирхолтой байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын банк Зээлийн бүтээгдэхүүн байхгүй буюу зээл өгдөггүй байна.

Хаан банк – Таванбогд Моторс Тоёототай хамтран шинэ автомашины хамгийн бага хүүг санал болгож байна.

Цалингийн зээлийн бүтээгдэхүүн дээр Тээвэр хөгжлийн банк, Голомт банкууд хамгийн бага хүүг санал болгож байна.

Шинэ орон сууц худалдан авах зээл дээр Төрийн банк, Голомт банк, Хаан банкууд хамгийн баг хүүг санал болгож байна.

Хаан банк, Төрийн банк хоёрт малчны зээлийн бүтээгдэхүүн байдаг ба бусад банкууд энэ зээлээр үйлчилдэггүй байна.