Үйлчилгээний нөхцөл

  • 1. Ерөнхий зүйл
    • 1.1 Jungle.mn цахим хуудас болон бүртгэлтэй хэрэглэгчийн бүтээсэн зохиогчийн эрхтэй нийтлэл түүнтэй холбогдох бүх текст, фото, график, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь Кор Скорс ХХК хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг сайтыг хэрэглэх ёстой. Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол сайтад хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна.
    • 1.2 Кор Скорс ХХК нь үйлчилгээний нөхцөлд хүссэн үедээ өөрчлөлт хийх бүрэн эрхтэй. Өөрчлөлтийн талаар бүртгэлтэй хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх ба хийгдсэн өөрчлөлтүүд нь сайтад нийтлэгдсэн мөчөөс хүчин төгөлдөр үйлчилнэ. Хэрэглэгч нь нөхцөлд орсон өөрчлөлтийг нийтлэгдсэнээс хойш хэрэглэвэл хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
    • 1.3 Кор Скорс ХХК нь сайтын агуулга, үйлчилгээний бүтэц, хэлбэр загвар зэрэгт хүссэн үедээ, хүссэн өөрчлөлт шинэчлэлтээ хийх эрхтэй.
  • 2. Оюуны өмчлөл
    • 2.1 Хуваалцах хэлбэрээр бусад эх сурвалжаас холбогдсон текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөлийг тус сайт болон хуваалцсан хэрэглэгч эзэмшихгүй.
    • 2.2 Сайтад зохиогчийн эрхтэйгээр нийтлэгдсэн текст, дуу авиа, график зураг, лого, фото, видео болон бусад бүх контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн тухайн зохиогчийн .
    • 2.3 Сайтын аливаа контентыг хэрэглэгч нь зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд бусдтай хуваалцах эрхтэй ба ашиг олох зорилгоор хувилан олшруулахыг хориглоно.
    • 2.4 Хэрэглэгч нь сайтын аливаа контентыг хуулж, татаж авснаар өмчлөх эрх шилжихгүй гэдгийг анхааруулж байна.
  • 3. Гуравдагч этгээдийн контент
    • 3.1 Сайт нь гэрээний үндсэн дээр гуравдагч мэдээллийн эх үүсвэрийн контентыг нийтэлнэ.
    • 3.2 Тэдгээр контентууд нь тус тусын зохиогч, өмчлөгчтэй байх ба сайт нь гэрээний нөхцлөөс гадуур эзэмших эрхгүй.
    • 3.3 Гуравдагч этгээдийн контентод туссан санаа, үзэл бодол, үнэн зөв байдал, байр суурийн өмнөөс сайт нь хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгч нь эдгээр контентын үнэн зөв байдал, байр суурь зэрэгт хувийн үнэлэлт дүгнэлтээ өгөх үүрэгтэй.
  • 4. Сурталчилгаа
    • 4.1 Сайт нь арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхтэй.
    • 4.2 Хэрэглэгч болон сурталчлагч байгууллагын хоорондын харилцаанд Сайт огт оролцохгүй ба үүнтэй холбоотой үүссэн аливаа маргаан, үл ойлголцолд Сайт хариуцлага хүлээхгүй.
  • 5. Барааны тэмдэгт
    • 5.1 Сайтад нийтлэгдсэн Кор Скорс ХХК-нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.
    • 5.2 Сайтад нийтлэгдсэн гуравдагч этгээдүүдийн барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.
  • 6. Шинэчлэл
    • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 2020 оны 02-р сард сарын 02-нд боловсруулагдсан болно.